Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хэсгээр зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -8...-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 20-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 21-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 2026.03.17-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаарын таазны хэсэг, эд зүйлс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.17-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй задгай хог, 2 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт  хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.17-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо шинээр баригдаж байгаа 5 давхар барилгын гадна талын хучлага шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.18-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 давхар барилгын 5 дугаар давхрын гадна талын хучлага шатаж байсныг унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ