Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 1 суманд 0.2 мм, Дорнод аймгийн 4 суманд 1 мм, Завхан аймгийн 1 суманд 1 мм, Орхон аймгийн 1 суманд 0.2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 хүрч ширүүснэ. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хорооны гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сум 10 дугаар багийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, 8x4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Шарынгол сум 3 дугаар багийн Ойчдын 1-4 дүгээр гудамжны 6 тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 7x5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/17
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2026/03/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/17
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.