Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын 9 алба хаагч амжилттай оролцож, 15 медаль хүртлээ.
Тодруулбал: НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Э.Булган -58кг жинд 3 мөнгөн медаль, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч У.Олонбаяр +95 кг жинд 3 хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Оралбек +95 кг жинд 2 хүрэл медаль,

- Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, энгийн Т.Сарантуяа +73 кг жинд огцом түлхэлтийн төрөлд хүрэл медаль,
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч, ахмад Гүрхүү алт, мөнгө, хүрэл медаль,
- “Аврагч”, биеийн тамир спорт хорооны тамирчин, ахлагч Г.Ануужин 3 хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Алба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.
2026/03/16
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/16
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/16
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ