Сайн дурын идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

A- A A+

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”-ийг сургах сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Боловсролын хүрээлэн, МУЗН, ОБЕГ-ын багш нар удирдан явуулсан тус сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сайн дурын 50  идэвхтэн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцсан тус сургагч багш нар аймаг, дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороонд сайн дурын идэвхтнийг сургаж дадлагажуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 350 гаруй сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгосон байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ