Орон нутгийн онцлогт тулгуурласан эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүллээ

A- A A+

 Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт энэ  сарын 11-13-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.


Говьсүмбэр аймаг нь стратегийн ач холбогдол бүхий байршилтай, авто болон төмөр замын зангилаа, тээвэр логистикийн сүлжээ төвлөрсөн, мөн говь, тал хээрийн бүсийн онцлогтой, мал аж ахуй, отор нүүдэл, үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон онцлогтой учраас гамшгийн эрсдэлийг орон нутгийн онцлогт нийцүүлэн үнэлж, бэлтгэл, бэлэн байдлыг тогтмол сайжруулах нь чухал юм.

Тиймээс тус сургуулийг орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллагуудын төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор  онолын сургалт, “Яаралтай цуглар” дохиогоор бэлэн байдлын шалгалт, штабын дадлага, удирдах бүрэлдэхүүний сорил дадлагыг явуулж, газар хөдлөлт, зуд, үерийн үеийн хариу арга хэмжээ, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, удирдлагын шийдвэр гаргалтыг бодит нөхцөлд туршсан зэргээр дөрвөн үе шаттайгаар зохион байгууллаа.


Сургуулийн өмнөх мэдлэг шалгах тестийн дундаж үнэлгээ 2.9 байсан бол төгсгөлд 4.3 болж, мэдлэгийн түвшин 48 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, сургуулийн ерөнхий үнэлгээ үнэлгээгээр  “Хангалттай” гэж дүгнэгдсэн байна. 


Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хаалтын арга хэмжээний үеэр "Та бүхнийг цаашид ч “Муугаар төсөөлж, хамгийн сайнаараа бэлтгэлтэй байх”
гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа салшгүй хэм хэмжээ болгон хэвшүүлж, ард, иргэдийнхээ аюулгүй амьдрал, аймаг орныхоо тогтвортой хөгжил, амар тайван орчны төлөө илүү  хариуцлагатай, нягт хамтран ажиллана гэдэгт  итгэлтэй  байна" гэлээ.

 Говьсүмбэр аймгийн гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн онцлогт тулгуурласан эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэхэд энэхүү сургууль бодит хувь нэмэр оруулсан гэдгээрээ ач холбогдолтой юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.