Онцгой байдлын ерөнхий газраас КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-тай хамтран “Хийн салбарын эрхзүйн тогтолцоо, ослын үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 04-12-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн холбогдох мэргэжилтнүүд, алба хаагчид хамрагдсан юм.

Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2026/03/13
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/13
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/13
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ