Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай аймгийн 5 суманд 0.2 мм, Булган аймгийн 1 суманд 1.5 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 1.2 мм, Дорнод аймгийн 9 суманд 0.2-0.6 мм, Орхон аймгийн 1 суманд 1 мм, Өвөрхангай аймгийн 16 суманд 1-7 мм, Өмнөговь аймгийн 7 суманд 0.2-0.6 мм , Сэлэнгэ аймгийн 5 суманд 0.3 мм, Төв аймгийн 27 суманд 0.1-0.5 мм, Хэнтий аймгийн 18 суманд 0.7-12 мм цас орсон мөн Говь-Алтай аймгийн 3 суманд 15-17 м/с хүрч хүчтэй шуурсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -6...-11 градус, өдөртөө +4...-1 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн 8х5 метрийн хэмжээтэй гарааш эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын эзэмшлийн 8х5 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 00:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн эзэмшлийн "Rumion" загварын автомашин, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хашаанд зөөврийн сууцанд, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум “Найрамдал” 3 дугаар багийн “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урд төв зам дагуу 2 суудлын автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн "Vellfire" загварын суудлын гэр бүлийн автомашин, иргэн Т-ын эзэмшлийн "Prius" загварын суудлын автомашинууд мөргөлдөж, автомашины төмөр хийцэд, иргэн А /31 настай, эмэгтэй/-ын зүүн хөл нь хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн ЯТТГ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/13
Шинэ мэдээТөрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн буудлага, биллиард, волейбол гэсэн гурван төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.
2026/03/13
Шинэ мэдээТөслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2026/03/13
Шинэ мэдээЦасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 20 хувиар буурсан байна.