Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 12 суманд 14-20 м/с, Увс аймгийн 4 суманд 12-23 м/с, Ховд аймгийн 14 суманд 12-25 м/с шороон шуургатай, Баянхонгор аймгийн 1 суманд 0.3 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 3 мм, Завхан аймгийн 3 суманд 1-2 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хөвсгөлийн уулс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 15-нд Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Өвөрхангай аймаг, Арвайхээр Арвайхээр сум хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийналба хаагчдыг очиход иргэн Э-ын хашаа, 5х4 метрийн хэмжээтэй малын саравч, хураалгаатай эд зүйлс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй гал тогоонд хана, шал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х6 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн Т-ын 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Архангай аймаг, Ихтамир сум Хөхнуур багийн “Хойд гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 гаруй км, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.09-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн анги, "Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 03.11-ний өдрийн 10:20 цагт цурманд оруулж, өнөөдөр /2026.03.12/ 08:25 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 350 орчим га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/12
Шинэ мэдээЦаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.03.12/ төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2026/03/12
Шинэ мэдээХарин багийн дүнгээр эхний хоёр байрыг ЗХЖШ-ын 1,2 дугаар баг эзэлсэн бол гутгаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, ШШЕГ-ын хамтарсан баг шалгарлаа.