Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

A- A A+

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.03.12/ төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогч хамрагдсан юм. 

Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.