Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Буудлагын аварга” шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр ДХИС-д зохион байгууллаа.

Тэмцээнд Монгол генералын төв, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ТТХГ, ШШЕГ, ДХИС-ийн генерал цолтнууд оролцож, практик буудлагын ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ЗХЖШ-ын бригадын генерал Д.Дугаррагчаа, дэд байрыг мөн газрын бригадын генерал Ц.Буяндэлгэр, гутгаар байрыг ХХЕГ-ын бригадын генерал Д.Ганбаатар нар эзэлсэн юм.

Харин багийн дүнгээр эхний хоёр байрыг ЗХЖШ-ын 1,2 дугаар баг эзэлсэн бол гутгаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, ШШЕГ-ын хамтарсан баг шалгарлаа.

2026/03/11
Шинэ мэдээАлба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна
2026/03/11
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/03/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ