Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. +8...+10 градус дулаан байна
Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.10-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийнн 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.11-ний өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Ойн түймэр:Архангай аймаг, Ихтамир сум Хөхнуур багийн “Хойд гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 гаруй км, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.09-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн ангийнхан, "Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнуу ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Увс аймаг, Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/11
Шинэ мэдээТухайлбал, “Барилгад ашиглагддаг материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ-II”, “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” бэсрэг судалгааны тайлан болон Эдийн засаг хөгжлийн яамнаас зарласан суурь судалгааны сонгон шалгаруулалтад нэр дэвших төслийн саналыг хэлэлцлээ.
2026/03/11
Шинэ мэдээОнцгой байдлын алба хаагчдын төлөөлөл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаярыг nematimes буландаа онцлон танилцуулж байна.
2026/03/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ