Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас,цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн айгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн төв болон зүүн хэсгээр дулаарах боловч 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 2 дугаар баг иргэн Б-ын эзэмшлийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 03.09-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн эзэмшлийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр Бурхи 9 дүгээр баг байшин шатаж байна гэх дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 12х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний галлагааны 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо авто засварт гал гараад байна гэсэн дуудлагыг 16:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг  хаягт очиход, иргэн Г-ын эзэмшлийн 684 мкв 3 давхар барилга, авто засварын газрын дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг  14 дүгээр хороо байшин шатаад байна гэсэн дуудлагыг 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн  алба хаагчдыг очиход, иргэн Г-ын эзэмшлийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт Говьсүмбэр аймгаас эхэллээ

 Онцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн  багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна

маргааш буюу 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байна.

Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 6 сум маш их эрсдэлтэй гэж гарсан байна

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын  ерөнхий үнэлгээ хийлээ.