Хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Александрина Гиговатай уулзаж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр тус улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагатай харилцаа тогтоох, санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан уулзалт, сургалт, дадлага сургууль зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Хатагтай Александрина Гигова хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Болгар улсууд нь олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож, эдүгээ нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын олон салбаруудад хамтран ажиллаж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо