Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

A- A A+

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ. 

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу.

Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
  • элсэлтийн анкет /бөглөсөн байх/;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • дипломын хуулбар тус бүр 1%,  эх хувийг хуулбарын хамт авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
  • сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 15.000 төгрөгийг төлсөн баримт; 

Төв төрийн сан банк: Данс – 100900031406. /Сургалтын төлбөр тусдаа/ Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирнэ.

Холбоо барих утас: 80180990, 94352570. Цахим шуудан: nidr@nema.gov.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газар Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Утас: 51-261253,

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.