Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм.
Шар усны үерийн аюулын зураглалаар гуравдугаар сарын 05 өдрийн байдлаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, 35 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн аюулын зэрэглэлтэй байна.
Маш их байгаа аймгуудыг дурдвал Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгууд байна. Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 06-11-ний өдөр хүртэл ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2026/03/06
Шинэ мэдээАлба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна
2026/03/06
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/03/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ