ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн сургалтын төвийн захирал И Жэюн, Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн удирдагч Пак Чаныл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгааг уулзалтын үеэр танилцуулсан юм.

Бригадын генерал Ц.Ганзориг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадавхжуулахад хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, цаашид шатдаг хийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт дадлага зохион байгуулах, шатдаг хийтэй холбогдох аюул эрсдэлийг судлах, шинжлэх, хяналтыг хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

2026/03/04
Онцгой мэдээ сонин
2026/03/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/04
Шинэ мэдээБэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.