"Монгол хурандаа” баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

A- A A+

Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 90 жилийн ой, “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан "Монгол хурандаа” баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгад боллоо.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн мэндчилгээг уншиж, сонордууллаа.

Мэндчилгээнд  “Хурандаа” гэдэг цол бол зөвхөн албан тушаал, мөрдэсний өндөрлөг биш. Энэ бол хариуцлага, шийдвэр гаргах чадвар, хүнээ гэсэн сэтгэл, албандаа үнэнч зарчим, мөн хамгийн чухал нь манлайлал юм. Та бүхний алдар гавьяа, албаны нэр төр, эх орондоо өргөсөн тангараг бол үе, үеийн офицеруудын сэтгэлд луужин шиг чиг зааж байдаг. Бид ахмад үеэ хүндэлж, туршлагыг нь сонсож, залуу үеэ зөв чиглүүлж чадвал улс орны маань батлан хамгаалах, хууль сахиулах, онцгой байдлын чадавх улам батжин бэхжинэ. Монгол төрийн сүлд ивээж, Монгол цэргийн хийморь үргэлж өөдөө байж эх орон, ард түмэн минь амар тайван байх болтугай” гэжээ.


Тэрбээр мөн Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, хамтран зүтгэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлтгэл хурандаа Р.Гансүх, Тагнуулын байгууллагын бэлтгэл хурандаа Д.Ганболд, Хил хамгаалах байгууллагын бэлтгэл хурандаа Д.Гантөмөр нарыг "Онцгой байдлын албаны төлөө I зэргийн тэмдэг"-ээр шагнасныг энэ үеэр гардуулан өглөө. 

"Монгол хурандаа" нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе, үеийн хурандаа цолтнууд, тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд болон албаны хүмүүс оролцлоо. 

Энэ үеэр “Монгол хурандаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолтыг сонордуулсан нь тус арга хэмжээний онцлог байлаа.

Ташрамд онцлоход, Онцгой байдлын байгууллагаас 189 хурандаа цолтон төрөн гарсан бөгөөд үүний 179 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй хурандаа байна. Эдгээр хурандаа нараас 10 гавьяат цолтон, 14 доктор төрөн гарсан юм.  

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Монгол хурандаа” баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Онцгой байдлын байгууллагаас 189 хурандаа цолтон төрөн гарсан бөгөөд үүний 179 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй хурандаа байна.

Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна

Хурандаа цолыг Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй. Анх Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож эхэлсэн бол 1950 оноос Цагдаагийн байгууллагад, 1964 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 оноос Онцгой байдлын байгууллагад хурандаа цолыг олгосон байна.

Алба хаагчид 34 иргэний амь насыг авран хамгаалж, 58 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.