Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 2-7 м/с, -7...-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Халхгол орчмоор, 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус , өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  "Subaru Forester"  загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.             

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 15:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х4 метрийн хэмжээтэй гаднах хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 15:57 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 2 өрөө байрны 2х2 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөнд цахилгаан хэрэгсэл, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.16-ны 01:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн рестораны гал тогооны өрөөнд эд зүйлс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.

Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.