Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн онцлогт тохируулан хүртээмжтэй зохион байгуулахыг даалгалаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. 

Аймаг, сумын аюулгүй нөөцөө өөрийн аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс болон  зарим сумд, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаас гэрээ байгуулж, татан авалт хийсөн бөгөөд аймгийн хэмжээний нөөц бүрдүүлэлт 57.9 хувьтай бэлтгэгдэж, өвөлжилтийн бэлтгэл 84.2 хувьтай хангагдсан байна. 

Аймгийн 19 сумын 101 багийн 19.7 мянган малчин болон мал бүхий өрхийн 4.3 сая толгой  мал дундаас дээш тарга хүчтэйгээр өвөлжиж бөгөөд малчид өвс, тэжээлийн нөөцийн 30-50 хувийг зарцуулсан байна. Өнгөрсөн 2025 онд малчид мал сүргээ учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар 578.5  толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. 

Харин аймгийн хэмжээнд 101 өрхийн 22.2 мянган толгой мал Жаргалант, Тариат, Хашаат, Цэцэрлэг, Чулуут, Хангай зэрэг сумдад отроор өвөлжиж байна. 


Аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа чанартай зохион байгуулж, гамшиг, ослын үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх шатандаа бэлтгэлтэй байх, хаврыг хохирол багатай давах, малын шилжилт хөдөлгөөн, малчдын отор нүүдэлд хяналт тавих, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зэргээр бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг анхаарууллаа.

Мөн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газарт 162.5 сая төгрөгийн өртөг бүхий 50 тн шатахуун, гамшиг осолд өртсөн 5 айлд иж бүрэн 5 ханатай гэр, 672 тн тэжээл, Хотонт сумын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашиныг улсын нөөцөөс тус тус шийдвэрлэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор Дорнод аймагт ажиллалаа.

Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.