Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

A- A A+

Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Тус газраас 2026 онд аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сум суурин газраас алслагдсан иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг мэдээллээ. 

Энэ үеэр байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, албаны бэлтгэл, бэлэн байдал, урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээтэй танилцаж, Монгол Улсын Шадар сайдын "Онц гал сөнөөгч" шагналаар Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн салааны захирагч, ахмад Л.Содномсамба, ахмад Б.Пүрэвсүрэн нарыг тус тус шагналаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор Дорнод аймагт ажиллалаа.

Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.