Хүмүүнлэгийн багиийн хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний механизмыг тодорхойллоо

A- A A+

НҮБ-ын Хүмүүнлэгийн багийн ээлжит хурал болж, хурлыг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ. 

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Хоёрдугаар сарын 10-ны өдрийн  байдлаар 11 аймгийн 52 суманд цагаан зудтай нөхцөл үүсч, 29.9 мянган малчин өрхийн 8.3 сая толгой мал, мөн 14 аймгийн 61 суманд цагаанаар зудархуу нөхцөлд 33.5 мянган өрхийн 10.6 сая толгой мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл 75 хувьтай байгаа хэдий ч харьцангуй өнтэй өвөлж үргэлжилж байгаа нь өвөлжилтийн үеийн аюулгүй нөөцийн бэлтгэлийг хангалттай бүрдүүлсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч зуд нь өрнөл удаан үргэлжилдэг аюул тул хаврын улиралд мал төллөлт эхлэхтэй зэрэгцэн салхи шуурга, хуурайшилтын эрсдэл нэмэгдэхийг тооцон урьдчилан сэргийлэх, эрт үеийн бэлтгэл, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ирэх хаврын цаг агаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа нь хуурайшилт нэмэгдэх, хүчтэй салхи шуурганы давтамж өсөх эрсдэлийг дагуулж болзошгүй байна.  Түүнчлэн Монгол Улсад 1940 оноос хойш агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах нь чухал ач холбогдолтой хэвээр байгааг мөн тэрээр дурдлаа.

Харин Яап ван Хиердэн хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, уялдаа холбоо нь хариу арга хэмжээний үр ашигт шууд нөлөөлдөг болохыг онцолсон юм.

Хурлын үеэр Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга  Ц.Бат-Оюун, өвөлжилт, хаваржилтын цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан төлөвийн талаар, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Гантулга салбарын нөхцөл байдлын талаар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Засгийн газар, Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа эрт хариу арга хэмжээний талаар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаа хүмүүнлэгийн байгууллагуудын 5W мэдээллийн шинэчлэлийн талаар тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хурлын төгсгөлд оролцогч талууд хаврын улиралд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах, эмзэг бүлгийн малчин өрхүүдэд чиглэсэн эрт үеийн зорилтот дэмжлэгийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны механизмыг тодорхойлсон юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна

15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

Тус газраас 2026 онд аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сум суурин газраас алслагдсан иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл хүргэх замаар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан юм.

Хүмүүнлэгийн багиийн хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний механизмыг тодорхойллоо

НҮБ-ын Хүмүүнлэгийн багийн ээлжит хурал болж, хурлыг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ.