Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэл хот болон Дэлхийн банкны “Усны хөтөлбөр”-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
.jpg)
Тус төсөл нь нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрх, иргэдийн амь нас, эд хөрөнгө болон хот, нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтыг эрсдэлээс хамгаалж, эдийн засгийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх цаашлаад бохир усны шугам хоолойн ашиглалтын хугацааг уртасгах, дэд бүтцийн чанар аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
2026/02/12
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/02/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/02/12
Онцгой мэдээ сонин