Гамшгаас хамгаалах, аврах, эрэн хайх үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах чиглэлээр хамтран ажиллана

A- A A+

 Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Дрон Нисгэгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах, аврах, эрэн хайх, тандалт судалгааны үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, мэргэшсэн алба хаагчийг бэлтгэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр нөлөө, чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

Тухайлбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын  алба хаагчдыг сургаж бэлтгэх, мэргэжлийн техник хэрэгсэл, засвар үйлчилгээ, техникийн оношилгоо, ашиглалтын зөвлөмжөөр хангах, гамшиг, ослын үед агаарын тандалт хийх зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулна. 

Ташрамд дурдахад, Монголын дрон нисгэгчдийн холбоо нь 2016 онд байгуулагдаж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ, техник нийлүүлэлт, засвар үйлчилгээ эрхэлдэг төрийн бус байгууллага юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор Дорнод аймагт ажиллалаа.

Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.