Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...+5 градус дулаан , бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с, 0...-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 16-нд тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.11-ний 14:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6х16 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын гадна талын фасадны хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо байрны гаднах хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.11-ний 23:03 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Усны осол – Гол, нуурын мөсөнд цөмөрсөн: Завхан аймаг, Алдархаан сум Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 2 км/ Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан  “Daewoo Truck” загварын том оврын ачааны автомашин “Чигэстэй” голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын  “Daewoo Truck” загварын ачааны автомашин урд талын 2 дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна

15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

Тус газраас 2026 онд аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сум суурин газраас алслагдсан иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл хүргэх замаар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан юм.

Хүмүүнлэгийн багиийн хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний механизмыг тодорхойллоо

НҮБ-ын Хүмүүнлэгийн багийн ээлжит хурал болж, хурлыг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ.