Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Хур тунадас: 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Гал түймэр:

Баянхонгор аймаг, Баянхонгор сум Есөнбулаг баг байшингийн дээврээс утаа гарч байна гэх дуудлагыг 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын 14х7 метрийн хэмжээтэй байшингийн 1х3 метрийн хэмжээтэй таазны хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 18:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Я-ын түрээслэн ажиллуулдаг 21х10 метрийн хэмжээтэй  барилгын материалын дэлгүүр дотор 4х4 метрийн хэмжээтэй агуулахын хэсэг, дээврийн хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо модны цех шатаж байна гэсэн дуудлагыг 23:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн 3х7 метрийн хэмжээтэй мод хатаалгын цехийн дотор хэсэг, хураалттай банз шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 7х7 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг, 9х7 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын 8х23 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын 4 метр орчим хана, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна

15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

Тус газраас 2026 онд аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сум суурин газраас алслагдсан иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл хүргэх замаар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан юм.

Хүмүүнлэгийн багиийн хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний механизмыг тодорхойллоо

НҮБ-ын Хүмүүнлэгийн багийн ээлжит хурал болж, хурлыг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ.