Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсрууллаа.

Тус сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд мод, тоосго зэрэг барилгын бүтээцийн төрлүүд болон хүчитгэсэн хүчитгээгүй барилгын ялгааг харуулсан 6 төрлийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) гэдгээрээ онцлог.

Дээрх сургалтын хэрэглэгдэхүүнийг ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрууд 2024 онд хүлээлгэн өгч, сургалт, дадлагад ашиглаж байна.

2026/02/10
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.
2026/02/10
Шинэ мэдээДотоод хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ
2026/02/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ