Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Азийн гамшгийн бэлэн төвөөс зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зориулсан “Тогтвортой хөгжил ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтад орон нутгийн зөвлөлийн гишүүд хамрагдлаа.

Энэ сарын 09-13-ны өдрүүдэд үргэлжилсэн тус сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагын шинэ чиг хандлага, үзэл баримтлал, арга хэрэгсэл, олон улсын сайн туршлагын талаар цогц ойлголт олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд дүн шинжилгээний болон стратегийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хохирлын үнэлгээ, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад хэрхэн нутагшуулах чиглэлээр санал солилцлоо.

Мөн онолын суурийг бодит кейс судалгаа, газар оронтой танилцах байдлаар судалж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх туршлага хуримтлууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг чадавхжуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын бодлогын чиг хандлага, туршлага сургамж солилцох арга хэмжээг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран тогтмол зохион байгуулж байна.

2026/02/16
Шинэ мэдээДотоод хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ
2026/02/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/02/16
Шинэ мэдээОй, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо