Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Төр, захиргааны барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг 770 барилга байгууламжийг хамруулан зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 797 эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм.

Хяналт шалгалтаар байгууллагын аюулгүй байдлын хангах шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, галын аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан томилоогүй, гал унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулах үүргээ биелүүлээгүй.

Мөн гал унтраагуурыг байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор Дорнод аймагт ажиллалаа.

Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.