ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежер Г.Ууганчимэг, дунд ангийн сургалтын менежер П.Янжинхорлоо нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, бие даан хөгжих чадварыг нэмэгдүүлэх, тэдгээртэй зөв харьцах талаар мэдээлэл хийлээ.

Мөн гамшиг, аюулт үзэгдлийн үед мэдээ, мэдээллийг хэрхэн солилцох, авран хамгаалах ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож,санал, зөвлөмж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

2026/02/06
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.
2026/02/06
Шинэ мэдээДотоод хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ
2026/02/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ