Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт газар хөдлөлтийн эрсдэл, барилгын тэсвэршилт, хүчитгэлийн сургагч багш бэлтгэх сургалтаар үргэлжилж байна.


Онцгой байдлын байгууллагаас Япон Улсын Олон улсын байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ын хүрээнд газар хөдлөлтийн тэсвэршилтийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) болон гарын авлагыг боловсруулаад байна. Төслийн хоёрдугаар үе шатанд төв, орон нутгийн сургалтын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж байгаа юм.


Судалгаагаар газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн шаардлага хангахгүй, олон жилийн насжилттай барилга, байгууламжийн тоо их байгаа нь газар хөдлөлтийн аюулын улмаас учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болоод байна. Тодруулбал нийслэлийн хэмжээнд барилгуудыг үнэлэх, тэсвэрлэлтийн байдлыг тогтоохоор 2002 оноос өмнө баригдсан нийт 1,844 барилгын 53 хувийг паспортжуулахад 683 нь орон сууцны зориулалттай барилга байсан ба эдгээр барилгын 14 хувь нь хүчитгэх шаардлагатай бол 59 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байдаг. Тиймээс энэ удаагийн сургалтаар барилгын тэсвэршилт, хүчитгэл, эрсдэлийг бууруулах талаар сэдэвчилсэн сургалт, дадлагыг зохион байгуулж, сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бататгасан юм.
2026/02/05
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт газар хөдлөлтийн эрсдэл, барилгын тэсвэршилт, хүчитгэлийн сургагч багш бэлтгэх сургалтаар үргэлжилж байна.
2026/02/05
Шинэ мэдээОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.