ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/500 дугаар тушаалаар шинэчлэн батлуулсан “Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журам”-ыг үндэслэн зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.

Журам шинэчлэгдсэнээр Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж, шийдвэрээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн бус байгууллага, сайн дурын хэсэг, иргэдээс дэмжлэг авах, тэдгээрийн харилцан ажиллагаанд баримтлах эрх зүйн баримт бичгийн уялдаа сайжирсан юм.

Тиймээс алба хаагчдад эрэн хайх, аврах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, харилцан туршлага сургамж, туршлагаа солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна.

2026/02/05
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт газар хөдлөлтийн эрсдэл, барилгын тэсвэршилт, хүчитгэлийн сургагч багш бэлтгэх сургалтаар үргэлжилж байна.
2026/02/05
Шинэ мэдээОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.