Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 8 суманд 4 мм, Баянхонгор аймгийн 11 суманд 0.1-0.5 мм, Булган аймгийн 10 суманд 1 мм, Говь-Алтай аймгийн 3 суманд 0.3 мм, Дорнод аймгийн 1 суманд 1 мм, Сүхбаатар аймгийн 8 суманд 1.3 мм, Увс аймгийн 6 суманд 0.1 мм-2 мм, Ховд аймгийн 10 суманд 0.3-3 мм, Хэнтий аймгийн 17 суманд 2.1 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар хүйтний эрч чангарч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 09-нд Алтайн өвөр говиор цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 07-нд нутгийн баруун хагаст, 08-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 8х10 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг т ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 05:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Hyundai Sonota-8” загварын суудлын автомашинууд бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/02/05
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт газар хөдлөлтийн эрсдэл, барилгын тэсвэршилт, хүчитгэлийн сургагч багш бэлтгэх сургалтаар үргэлжилж байна.
2026/02/05
Шинэ мэдээОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.