Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж улс төрийн харилцааны түвшин ахиж, бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлоод цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Монгол Улсын Шадар сайд Онцгой байдлын салбарт ихээхэн анхаарч гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, шинэ инновацыг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгох хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Уулзалтын үр дүнд цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, бүс нутгийн хөгжил болоод Онцгой байдлын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бүхий л салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийлэв.

2026/02/04
Шинэ мэдээТодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.
2026/02/04
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/02/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ