Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Агаарын температур өмнөх өдрөөс 9 градусаар хүйтэрч -16...-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5, 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.03-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.03-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.03-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс, залгаа баригдсан 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.03-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цасанд суусан: Дархан-Уул аймаг, Хонгор сум /аймгийн төвөөс зүүн урд зүгт 12 км-т, сумын төвөөс баруун зүүн зүгт 35 км-т/  /4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.02.04-ний өдрийн 02:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Toyota Aqua” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

Б.Наранбаатар: Багийн ажиллагааны үр дүнд гүйцэтгэж байгаа дуудлага, үүргээ амжилттай биелүүлдэг нь бидний ажлын онцлог

Үгээрээ биш үйлдлээрээ харуулж, түүгээрээ амжилтаа бататган, авран, хамгаалах ажил минь миний бахархал хэмээн цөөхөн үгийг илтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын аврагчид. Тэдний үйлдэл бүхэн гэгээн мөртэй, сүүн цацалтай байдаг нь ажилдаа дурлах, хичээх бас нэгэн шалтгаан нь болдог онцлогтой. Энэ удаагийн nematimes булангийн зочин тэдний нэгэн төлөөлөл ахлах ахлагч Б.Наранбаатар.Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байна.