Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна

A- A A+

Монгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна. Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн  зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"

Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ.

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Тодруулбал мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм. Мөн та тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна

Монгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.