Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 2 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 2 мм, Булган аймгийн 2 суманд 0.2мм, Дархан-Уул аймгийн 3 суманд 11 мм, Орхон аймгийн 2 суманд 0.5 мм, Сэлэнгэ аймгийн 10 суманд 17.6 мм, Төв аймгийн 1 суманд 3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Гал түймэр:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 12х30 метрийн хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн залгаа 4х12 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай түүхий эдийн шуудай шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн задгайд ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй ногооны зоорины үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагч очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход зоорийн давхарт цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг, 10 метр хашаа, хураалттай эд, хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймэр:
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 190 км, сумын төвөөс баруун урд 210 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын газар, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.12-ны өдрийн 00:00 цагт цурамд оруулж, 06:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2000 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөрийн-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт цурамд оруулж, 07:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 125 га орчим талбай өртсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн “Алаг нуур” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 61 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, 45°06'00.0"N 94°15'36.0"E/ 09.11-ний өдрийн 08:20:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 08:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газар айл нутагладаггүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан-Уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.12-ны өдрийн 01:29 цагт "Манзуширийн хийд" гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/12
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/12
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/12
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.