Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

A- A A+

Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо цаг минутаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2025.09.02/ 800 даваад байна. Мөн мянга мянган хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдсэн тул нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

 Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, зарим тосгонд аврах баг хүрч очихын аргагүй байгаа ч Засгийн газар нисдэг тэргээр тусламжийн баг хөдөлгөж, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. 

Тосгоны 95 хувь нь сүйрсэн бөгөөд айл бүрт 5-10 шархтай хүн байгаа гэдгийг Нургал бүсийн оршин суугч Мазар Дара хэлжээ.

Газар тариалангийн талбай багатай уулархаг Кунар муж хамгийн их хохирол амссан бөгөөд ихэнх нас баралт тус мужид бүртгэгдсэн. Кунар мужийн айл өрхүүд ихэвчлэн шавар, чулуугаар байшингаа барьсан байдаг. Мөн замууд нь уулыг тойрсон шороон зам учраас сүүлийн хэдэн өдрийн үер, хөрсний гулгалт, газар хөдлөлтөөр нөхцөл байдал улам хүндэрчээ. 

Одоогийн байдлаар Хятад, Энэтхэг, Их Британи, Швейцарь зэрэг хэд, хэдэн улс тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.

Афганистан улс газар зүйн хувьд хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг бөгөөд 2020 онд 2000, 2023 онд 1000 гаруй хүнээ газар хөдлөлтөөр тус тус алдаж байжээ. 

ЭХ СУРВАЛЖ: BBC

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.