Энэтхэгийн Мумбай хотод орсон аадар борооны улмаас 6 хүн амь насаа алджээ

A- A A+

Энэтхэгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан тус улсын Цаг уурын алба лхагва гарагт аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарлалаа.

Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулсан зөвлөмж гаргаж, хотоос явах болон ирэх нислэгүүд саатсан байна.

Мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн санхүүгийн төв зогсонги байдалд орж, Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, хотын эргэн тойрны газрууд усанд автжээ.

NDTV телевизийн мэдээлснээр, аадар борооны улмаас зургаан хүн амиа алдсан байна.

Цаг уурын албаны мэдээллээр, хотын зарим хэсэгт мягмар гарагийн өглөөний 08:30 цагаас лхагва гарагийн 08:00 цагийн хооронд 200 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Матеран хотод 382.5 мм хур тунадас унасан байна.

Мягмар гарагийн орой ачаалал ихтэй Монорэйлийн хоёр галт тэрэг цахилгаан болон агааржуулалтын систем нь доголдсоны улмаас буудлуудын хооронд гацсан 782 зорчигчийг аварсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх практик туршлагатай танилцахыг урьж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.