"Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж байна. 

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн холбогдох мэргэжилтнүүд, БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн нар удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн 30 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм. 

Алба хаагчид урсгал болон үерийн усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлэх дадлагыг хийж, харилцан туршлага солилцож байна. 

Хамтарсан дадлага сургууль нийслэлийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо “Яармагийн гүүр”, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Сонсголонгийн гүүр”, Баянзүрх дүүрргийн 33 дугаар хороо “Хар усан тохой” бүсэд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ