Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум байна.
Мөн Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгаа тул эртнээс өвөлжилт бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож, гангийн эрсдэлийн үнэлгээг 14 хоног тутамд шинэчлэх, үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
Мөн отор нүүдлийн зохион байгуулалтыг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллахыг анхаарууллаа.

2025/08/06
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/08/06
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2025/08/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ