"Удаан өрнөлтэй гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэл” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ

A- A A+

 “Дунд өргөрөгийн бүсийн сүлжээний 2025 оны олон улсын ээлжит бага хурал”-ын “Уулархаг бүс нутаг, мөсөн голд учрах аюул болон эрт зарлан мэдээллийн систем” сэдэвт салбар хуралдаанд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа “Удаан өрнөлтэй гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэл” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.

Тус бага хурлыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд БНСУ-ын Солонгосын их сургууль, МУИС, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хас банк, Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын олон улсын судалгааны төвөөс хамтран зохион байгуулсан юм.

 “Тогтвортой ирээдүйн төлөө: Нүүрстөрөгчийн саармагжилт ба тогтвортой засаглалын шийдлүүд” сэдвийн хүрээнд оролцогчид өөрийн улс орнуудын туршлагаа солилцон, харилцан мэдээллээ хуваалцсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ