Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг газар дээр нь үзүүллээ.

Эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан юм.

Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн болон ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болон бусад байгууллагуудын нийт 472 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээ хийх ажлыг зохион байгууллаа.
2025/08/05
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/08/05
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2025/08/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ