ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Шадар сайдын 2025 оны 93 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ын дагуу бүсийн төвүүд бүсийн аймгуудаа удирдлага зохицуулалтаар хангах, хүч хэрэгслийг хуваарилах, төлөвлөх, зэргээр бүх талаар удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөх, хэрэгжүүлэхийг даалгалаа.
Мөн болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, үерийн эрсдэл бүхий газруудад хаалт далан босгох, суваг шуудуу татах элс хайрга урьдчилан бэлтгэж байршуулах, ажиллах техник хэрэгслийг томилгоожуулж, ажиллахыг анхаарууллаа.
2025/08/04
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/08/04
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2025/08/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ