Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.28-08.03/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Нийт дуудлагын 48 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 2 нь үер, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

2025/08/04
Шинэ мэдээТус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм.
2025/08/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/08/04
Шинэ мэдээӨнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ.