Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо

A- A A+

 Онцгой байдлын ерөнхий газар олон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой байдал, Иргэний хамгаалалтын хороо хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус улсын Зарлан мэдээлэх шуурхай удирдлагын төвөөр зочилж, шуурхай удирдлага зохион байгуулалтын ажиллагаатай танилцахаас гадна  хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүрээнд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, тохиролцсон юм. 

Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах, тогтмол уулзалт зохион байгуулах, Онцгой байдлын байгууллагуудын алба хаагч, мэргэжилтнүүдийг харилцан солилцох, туршлага судлуулах, аврах ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт, дадлага, хамтарсан сургуулилт тогтмол зохион байгуулах,  техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, мэдлэг, арга туршлагаа хуваалцах, харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Тус уулзалт болон туршлага судлах арга хэмжээ нь хоёр орны Онцгой байдлын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, ирээдүйд гамшгийн эрсдэлийг бууруулах, хохирлыг багасгах хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам гэдгээрээ онцлог юм. 

Хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлснээр хоёр талын хамтын ажиллагааг илүү системтэй, үр дүнтэй болгож, гамшгийн үед шуурхай, уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Тус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлж байна

Өнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ.