ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Онцгой байдлын ерөнхий газар, тус улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагаа нь 2016 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үэсэг зурснаар эхэлж, өдгөө жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.
Айлчлалын хүрээнд хошууч генерал Г.Ариунбуян тус улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, хошууч генерал Бообек Эргешевич Ажикеевтэй уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд өндөр уулын нөхцөлд аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулилт зохион байгуулах, туршлага солилцох, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Мөн айлчлалын үеэр Онцгой байдлын яамны Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаа, багаж хэрэгсэлтэй танилцлаа.

2025/07/22
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/22
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/22
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.