АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

A- A A+

Нэгдсэн улс даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хохирол учруулсан үер усны гамшиг ар, араасаа дараалан тохиож байгаа аж. Техаст хүчтэй аадар бороо орсны улмаас 20 инч (ойролцоогоор 500 мм) хур тунадас унасан нь тухайн бүс нутгийн хувьд дөрвөн сарын хур тунадасны хэмжээтэй тэнцэхүйц байжээ. Гуадалупе голын усны түвшин нэг цагийн дотор  найман метрээр нэмэгдсэн байна. Хойд Каролинад  Чантал нэртэй халуун орны шуурганаас шалтгаалж 300 мм хур тунадас унажээ. Байгаль цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэж байгаа юм. Түүнчлэн зуны улирал үерийн оргил үе, ялангуяа долдугаар сард халуун агаар илүү их чийг агуулж, хүчтэй бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

“Climate Central” байгууллагаас хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгдэж байгаа үр дүн гарсан байна.

Мөн нийтлэлд АНУ-ын дэд бүтэц, үерийн газрын зураг нь өнөөгийн цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлтөд нийцэхгүйг онцолжээ. FEMA (Онцгой байдлын агентлаг) болон NOAA (Цаг уурын газар)-ын төсвийг танасан нь үерийн бэлэн байдлыг сулруулсан гэж үзэж байна. Тиймээс үерийн аюулд өртсөн Техас мужийн эмэгтэйчүүд энэ сарын 21-нд Вашингтонд жагсаал хийж, уур амьсгалын нөөц хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ.

Үер усны гамшиг Нэгдсэн улсын зөвхөн эрэг дагуух бүс нутагт тохиолдох аюул биш. АНУ-ын бүх муж гэнэтийн үерт автах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр анхааруулгын системд бүртгүүлж, нүүлгэн шилжих маршрутаа мэддэг байх шаардлагатайг уг нийтлэлд дурдсан байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.