Бүсийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ой, хээрийн түймэр, гол, усны нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Хурлаар ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Бүсийн хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг бүсийн төвийн захирагч нар шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, штабын зохион байгуулалтад шилжих,  ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, шаардлагатай хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах, ой, хээрийн гал түймэр, үер, усны эргүүлээр ажиллах хүн хүч, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, аймаг, сумдын Онцгой комисстой хамтран шуурхай ажиллахыг онцоллоо. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн тогтоосны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсэд хувааж, гамшиг, томоохон осол, аюулт үзэгдлийн үеийн удирдлага зохицуулалтыг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.