БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна

A- A A+

БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд усанд автан, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл хэмээн тодорхойлсон аж. 

Аадар бороо баруун өмнөд хэсгийн Гванжу хот болон Өмнөд Жолла аймагт ч мөн хүчтэй орсон бөгөөд зарим газарт цагт 86 мм хур тунадас бүртгэгдсэн байна.

Хотын гол замууд болон метроны буудал усанд автсан ба үерийн 136 дуудлага бүртгэгдэж, улмаар үндэсний хэмжээнд аадар борооны түвшнийг “ноцтой” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: The Korea Times

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.