Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагч, ахмад ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Аринбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны "Тэргүүний ажилтан" тэмдгийг 4 алба хаагчдад гардуулсан бол ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 8, хошууч цолыг 9, ахмад цолыг 23, ахлах дэслэгч цолыг 18, дэслэгч цолыг 4 алба хаагчдад олгосон юм. Мөн “Онцгой байдлын байгууллагын 1,2,3 дугаар зэргийн тэмдэг”-ээр 57 алба хаагчийг, “Жуух бичиг”-ээр 43 алба хаагчийг тус тус шагналаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян , Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд ч үүргээ гүйцэтгэж, ой, хээрийн түймрийн голомт, усны эргүүл, Ажиллагааны шуурхай штаб гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.
2025/07/10
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/10
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/10
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.